Олон улсын стартапын хурдасгуур хөтөлбөр Монголд

Стартапууд бизнесээ гаражнаас эхлүүлж, тэрбумын үнэлгээтэй болсон сэтгэл хөдлөм түүхийг бид олонтаа сонсдог.  Гэвч үнэндээ тэдний  90 хувь нь бүтэлгүйтдэг гэх дүгнэлтийг Харвардын Бизнесийн сургуулиас гаргажээ. Шалтгаан нь бизнес загвараа олоогүй байх, хөрөнгө мөнгө дутагдах, бүтээгдэхүүний хөгжүүлэлт муутай зэргээс болдог. Харин аз болоход дээрх асуудлуудыг туулж биш, тойрч гарахад туслах зорилгоор стартапын хурдасгуур хөтөлбөрүүд бий болсон. Тэгвэл манайд хурдасгуур хөтөлбөр байдаг уу?

Монголынхоо стартапуудыг дэмжих зорилгоор М-Си-Эс Венчерс компани “MStars Hub” хурдасгуур хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болж, анхны бүртгэлээ эхлүүлжээ. Олон улсын GAN нэгдлийн албан ёсны гишүүн “MStars Hub” хөтөлбөрт хамрагдсанаар М-Си-Эс Групп болон GAN нэгдэл, бусад түнш байгууллагын туршлагаас суралцаж, сүлжээгээр нь дамжуулан зах зээлд нэвтрэх боломж нээгдэх юм. Тус хөтөлбөрийн давуу талуудыг дурдвал,

  • Мастеркласс: Бизнесийн загвараа зөв тодорхойлж, ур чадвараа нэмэгдүүлэх хичээлүүд
  • Сүлжээ: Ментор, хөрөнгө оруулагчид болон түнш компаниудтай холбогдох боломж
  • Хөрөнгө оруулалт: Тэтгэлэг/грант олгох ба дараагийн шатны хөрөнгө оруулалт авах гарцууд
  • Оффис: Мөрөөдлөөрөө жигүүрлэсэн залуус, түйвээгч стартапуудтай мөр зэрэгцэн ажиллах тохилог оффис

Танай стартап дараагийн түвшинд гарах цаг нь болсон эсвэл та стартап бизнесээ эхлүүлэхээр зэхэж байгаа бол яг одоо  https://mstars.mn/apply/ дарж бүртгүүлээрэй.

 

# Hub
“MStars Hub”-д сонгогдсон стартапууд олон улсын “GAN”-ийн сүлжээнд нэгдэнэМонголын стартапуудын амжилтанд хүрэх замыг товчлох зорилготойгоор байгуулагдсан “MStars Hub” нь олон улсын  “GAN” нэгдлийн албан ёсны гишүүн юм. Ингэснээр “MStars Hub” нь сонгогдсон стартапуудыг хурдасгуур хөтөлбөртөө хамруулан, дотоодын болон гадаадын 7000 гаруй шилдэг менторуудын тусламжтайгаар бизнесийг нь чиглүүлж, үйл ажиллагаагаа явуулахад зайлшгүй хэрэгцээтэй хөнгөлөлт, үйлчилгээний эрхүүдийг олгох юм. Үүгээр зогсохгүй стартапуудаа дэлхийн 120 хотод […]
Бид утга учиртай, урт удаан бизнесийн харилцааг эрхэмлэдэгM-Stars Hub нь MCS Ventures байгууллагын дэмжлэгтэй, GAN нийгэмлэгийн албан ёсны гишүүн юм. Тиймээс таныг дотоодын болон дэлхийн шилдэг бизнесүүд болон стартапуудтай хамтран ажиллах замыг тань бид товчилно.
Бид утга учиртай, урт удаан бизнесийн харилцааг эрхэмлэдэгДэлхийн болон дотоодын шилдэг туршлагатай түншүүд болон стартапуудтай хамтран ажиллах замыг товчилдог.