Танай стартап хурдасгуур хөтөлбөрт элсэх ёстойг илтгэх 5 шинж

Хурдасгуур хөтөлбөрт элсэх нь стартапуудын хувьд бизнесээ өргөжүүлэх хамгийн дөт арга зам юм. Цор ганцаараа урагшилж яваа компаниудыг бодвол хурдасгуур хөтөлбөрөөс бойжиж гарсан стартапууд хамаагүй түрүүлж алхдаг.

Хэрэв та хурдасгуур хөтөлбөрт элсэх эсэхээ шийдээгүй амжаагүй бол энэ нийтлэлийг дуустал нь уншаарай.

  1. Та цаг хугацаа, хүч хөдөлмөрөө зориулахад бэлэн байх

Хурдасгуур хөтөлбөрүүд ихэвчлэн 3-5 сарын хугацаанд сонгосон стартапуудаа олон төрлийн үйл ажиллагаанд хамруулдаг. Үүсгэн байгуулагчдын энтрепренер болон хувийн ур чадваруудыг нэмэгдүүлэх мастерклассууд, ментор, хөрөнгө оруулагчтай хийх уулзалт, арга хэмжээ зэргээр ачаалал ихтэй сарууд үргэлжилнэ. Тиймээс танай стартап дээрх бүгдэд идэвхтэй, манлайлж оролцохын тулд цаг заваа бүрэн зориулахад бэлэн байх хэрэгтэй.

  1. Стартапаа өргөжүүлэхэд удирдлага, ур чадвар шаардлага байх

Дөнгөж стартапаа эхлүүлж байгаа эсвэл үйл ажиллагаагаа явуулж байгаа хэн бүхэнд олон талын мэдлэг туршлага, зөвлөгөө чиглүүлэг хэрэг болдог. Бүтээгдэхүүн, үйлчилгээг зөв төлөвлөх, бүтээх,  зах зээлд нэвтрүүлэх, оюуны өмчийг баталгаажуулах, санхүүгийн төлөвлөлт, шинжилгээ хийх гэх мэт. Хэрэв танайх энэ бүх алхмуудыг хэрэгжүүлэхэд туслалцаа хэрэгтэй бол хурдасгуур хөтөлбөр нь таны очих ёстой газар юм.

  1. Хөтөлбөрөөс хүртэх үр ашгийг тодорхойлсон байх

Элсэхээр сонирхож буй хурдасгуур хөтөлбөрөө сайтар судалж, давуу талуудыг жагсаах нь зүйтэй. Тэдгээрээс өөрсдийн хүртэх үр ашгаа тодорхойлж, түүндээ хүрэх зорилго, зорилтоо гаргана. Ингэж байж сонгогдсоны дараа хөтөлбөрт илүү үр ашигтай ажиллаж чадна.

  1. Компанийнхаа тодорхой хувийг хуваалцахдаа бэлэн байх

Сонгогдсон стартапууд компанийнхаа тодорхой хувийг хурдасгууртай хуваалцдаг. Тиймээс та бусад хувьцаа эзэмшигчид, үүсгэн байгуулагч нартайгаа  зөвшилцөн, нэгдсэн тохиролцоонд хүрсэн байх шаардлагатай. Нэмж хэлэхэд, хурдасгуур бүр харилцан адилгүй хувь эзэмших саналыг стартапуудад тавьдаг байна.

  1. Ментор, хөрөнгө оруулагчдын сүлжээнд нэгдэхийг хүсч байх

Туршлагатай, танигдсан ментор, түншүүд түүнчлэн санхүү, менежментийн дэмжлэг өгөх боломжтой хөрөнгө оруулагчдын холбоо, сүлжээ нь таны бизнесийг өргөжин тэлэхэд их хувь нэмэр оруулна. Салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүс, байгууллагуудтай нэгдье гэвэл хурдасгуур хөтөлбөр л энэ боломжийг танд олгоно.

Хэрэв та дээрх таван асуултад ТИЙМ гэж хариулж байвал хурдасгуур хөтөлбөрт эргэлзэлгүй элсээрэй. Үүний тулд яг одоо https://mstars.mn/apply/ -д дарж, бүртгүүлээрэй.

 

“MStars Hub”-д сонгогдсон стартапууд олон улсын “GAN”-ийн сүлжээнд нэгдэнэ

Монголын стартапуудын амжилтанд хүрэх замыг товчлох зорилготойгоор байгуулагдсан “MStars Hub” нь олон улсын  “GAN” нэгдлийн албан ёсны гишүүн юм. Ингэснээр “MStars Hub” нь сонгогдсон стартапуудыг хурдасгуур хөтөлбөртөө хамруулан, дотоодын болон гадаадын 7000 гаруй шилдэг менторуудын тусламжтайгаар бизнесийг нь чиглүүлж, үйл ажиллагаагаа явуулахад зайлшгүй хэрэгцээтэй хөнгөлөлт, үйлчилгээний эрхүүдийг олгох юм. Үүгээр зогсохгүй стартапуудаа дэлхийн 120 хотод түр оффисоор хангах боломжтой боллоо.

Өнөөдрийн уулзалтаар “GAN” нэгдлийн зүгээс Монголын стартапууд олон улсын сүлжээнд нэвтэрч, бизнесийнхээ өсөлтөд шаардлагатай хөнгөлөлт, эрхүүдийг авах болсонд таатай байна гэдгээ илэрхийллээ.

Мөн нэмээд “MStars Hub”-ийн зүгээс М-Си-Эс групп болон бусад түнш байгууллагуудын үйлчилгээний эрх, хөнгөлөлтүүдийг сонгогдсон стартап бүртээ олгох болно.