Гайхалтай санаанаас агуу руу хөтлөх хөшүүрэг нь стартапын хувьд хамгийн түрүүнд хөрөнгө оруулалт байдаг. Тийм ч учраас хөрөнгө оруулалтын төрлүүд хэрхэн ажилладаг, юугаараа хоорондоо ялгаатай талаар мэдээлэл хүргэхээр бэлтгэлээ.
Pre Seed Funding Үүсгэн байгуулагчид бизнес төлөвлөгөөгөө боловсруулах, шинж чанараа тодорхойлох үе буюу байгууллагын хамгийн эхний үе шатанд шаардагдах хөрөнгө. Ихэвчлэн Pre Seed Funding-г үүсгэн байгуулагчид өөрсдөө хийдэг.
Seed funding Seed хөрөнгө оруулалтыг мод тарихтай зүйрлэж болно. Seed хөрөнгө оруулалт нь албан ёсны санхүүжүүлэлтийн хамгийн эхний шат ба дөнгөж үйл ажиллагаагаа эхэлж байгаа бизнест оруулах хөрөнгө оруулалт юм. Олон бизнесүүд дараагийн түвшний Series A болон дараа дараагийн хөрөнгө оруулалтыг авч чаддаггүй.
Series A funding Series A хөрөнгө оруулалт нь зах зээлд өөрийн гэсэн байр суурьтай, тодорхой хэмжээний орлоготой, тодорхой тооны үйлчлүүлэгчтэй болсон бизнесүүдэд бүтээгдэхүүн сайжруулалт хийх, өргөжихөд туслах зорилгоор хийдэг хөрөнгө оруулалт юм.
Хөрөнгө оруулагчид Series A Funding хүсэж байгаа бизнесүүдээс гайхалтай санаанаас гадна амжилтанд хүргэх, байгууллагын цар хүрээг тэлж чадах зөв стратегийг чухалчилж хардаг байна.
Series B funding Series B хөрөнгө оруулалт хүсэж буй бизнесүүд нь нэгэнт өөрсдийгөө хөрөнгө оруулагчдад баталсан байгууллагууд байдаг. Тэдгээр дараагийн түвшинд үйл ажиллагаа явуулахад бэлэн хэрэглэгчийн тоо, ашиг, орлого нь тогтмол нэмэгдсээр байгаа байгууллагуудад үйл ажиллагаагаа улам тэлэхэд нь туслах зорилготой хөрөнгө оруулалтыг Series B Funding гэнэ.
Series C funding Уг хөрөнгө оруулалтыг шинэ бүтээгдэхүүн хөгжүүлэх, өөр компани худалдан авч цар хүрээгээ тэлэх, гадны зах зээл рүү нэвтрэхээр бэлтгэж буй компаниуд авдаг.