Монголын стартапын экосистемийн хөгжлийг илтгэх “Демо өдөр”

Гуравхан минутад багтаан бизнесийнхээ үнэ цэнийг хөрөнгө оруулагчдад тайлбарлаж, тэдний сонирхлыг татна гэдэг хэцүү даваа.  Тэгвэл МСтарс Хабын хоёр дахь хөтөлбөрийн төгсөгч шилдэг 11 стартап энэхүү давааг давж  “Демо өдөр” пичээ хөрөнгө оруулагчдад амжилттай танилцуулан, 100 гаруй хөрөнгө оруулалтын  санал хүлээн авлаа.

МСтарс Хаб  нь М-Си-Эс Венчерс компанийн санаачилгаар байгуулагдсан стартапын хурдасгуур хөтөлбөр бөгөөд хоёр дахь жилдээ 11 стартапыг  шалгаруулан авч, зургаан сарын хугацаанд дижитал бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хөгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэн, мастерклассуудад хамруулж, 15-30 сая  төгрөгийн грант олгохын зэрэгцээ чадварлаг менторуудтай хамтран амжилтыг нь “хурдасгасан” билээ.  Ийнхүү хөтөлбөрийн эцэст  “Демо өдөр 2023”-ийг зохион байгуулж, уригдан ирсэн 140 гаруй зочдын өмнө үр дүнгээ тайлагнасан юм . Тэдний дунд Шунхлай групп, Голомт банк, Интелмайнд, Би Ти Эф зэрэг томоохон компаниудаас гадна хувь хөрөнгө оруулагчид ч хүрэлцэн ирснийг онцлох нь зүйтэй.

Мөн хөтөлбөрийг дүгнэж М-Си-Эс Венчерс компанийн гүйцэтгэх захирал Г.Мягмаржав “Яг жилийн өмнө анхны Демо өдрийг зохион байгуулснаас хойш 11 стартапаас 6 нь хөрөнгө оруулалт авч байсан амжилтыг энэ удаад ч давтана гэдэгтээ итгэлтэй байна. Бид бүх хөрөнгө оруулагчдад нээлттэй” хэмээн онцолсон юм.

Монголын стартапын экосистемийн бүх оролцогч талуудыг нэг дор цуглуулсан тус арга хэмжээний үнэ цэн чухалд тооцогдож, стартапын экосистемийн хөгжлийг илтгэх болжээ. Тиймдээ ч “Демо өдөр 2023” -ийн үеэр эхний стартап хөрөнгө оруулалтын гэрээгээ амжилттай үзэглэсэн бөгөөд бусад стартапууд хөрөнгө оруулалтын яриа хэлэлцээрүүдийг үргэлжлүүлж байна.

МСтарс Хабын хоёрдугаар хөтөлбөрийн стартапууд амжилттай төгсөж байгаатай зэрэгцэн дараагийн “түйвээгч” стартапуудаа хэдийнээ бүртгээд (www.mstars.mn/apply) эхэлснийг дуулгая.

 

 

ДЕМО ӨДӨР 11 СТАРТАП 138 ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САНАЛ АВЛАА

“ДЕМО ӨДӨР”-ИЙН ЭРГЭН ТОЙРОНД…

МСтарс Хаб анхны элсэлтэд бүртгүүлсэн 170 стартапаас дөрвөн удаагийн шалгаруулалтаар шилдэг 11 стартапаа сонгож аваад хурдасгуур хөтөлбөрөө эхлүүлж байсан нь саяхан. Гэтэл хэдийн 5 сар өнгөрч, энэ сарын 11-ний өдөр Скай Резортын Хүн театрт хөрөнгө оруулагчид, түншүүд, хэвлэл мэдээлэл, менторууд оролцсон Демо өдрийг олон улсын жишгийн дагуу амжилттай зохион байгууллаа.

ДЕМО ӨДӨР ГЭЖ ЮУ ВЭ?

Дэмо өдөр бол хурдасгуур хөтөлбөрийн хувьд хамгийн чухал арга хэмжээ юм. Учир нь богино хугацаанд бүхий л талаар амжилтыг нь хурдасгасан стартапууд шийдэж буй асуудал, гарц шийдэл, бизнесийн өсөлт зэргийг багтаасан пич\найраагаа хөрөнгө оруулагч, корпораци, түншүүдийн өмнө танилцуулж, дараагийн шатны хөрөнгө оруулалтаа авах боломжоо нэмэгдүүлдэг. Мөн стартапуудын маркетингийн хувьд ч үнэлж баршгүй их ач холбогдолтой. Тиймээс хөтөлбөрийн эхнээс л энэ өдрийг тэсэн ядан хүлээдэг гэж хэлж болно.

БЭЛТГЭЛ АЖИЛ

МСтарс Хаб-ын хурдасгуур хөтөлбөр 5 сарын хугацаанд үргэлжилдэг. Сонгож авсан 11 стартапаа 21 удаагийн мастеркласс, 15-30 сая төгрөгийн грант, ажиллах тав тухтай оффис зэргээр хангаж, зөвлөж, чиглүүлэх ментортой болгон амжилтыг нь хурдасгасан. Бид бүгдийн энэ их хичээл зүтгэл, хөдөлмөрийн үр дүнг харуулах учир сүүлийн хоёр сард нь Демо өдөртөө шаргуу бэлдсэн. Жишээлбэл,  стартапууд бизнес загвараа сайжруулан, бүтээгдэхүүний туршилтаа ихэсгэж, пичээ улам бүр төгс болгож байв. Харин МСтарс Хабын зүгээс арга хэмжээний хөтөлбөрөө боловсруулан, хөрөнгө оруулагчдаа урьж, дэлхийн жишигт нийцүүлэн зохион байгуулахаар гүйцэтгэлдээ шамдан орсон. Мөн менторууд маань ч бидэнд олон талаар тусалсныг онцлох хэрэгтэй.

ДЕМО ӨДӨР

“Өнгөрсөн хугацаанд хэрхэн өсч дэвжив?, Цаашид ч зогсолтгүй урагшилсаар зах зээлд “тэсрэлт” хийж чадна гэдгээ харуулаад өг. Бүгдэд нь амжилт хүсье” хэмээн МСтарс Хаб-ын гүйцэтгэх захирал Ч.Даваажамц арга хэмжээг урам зоригтой эхлүүлэв. 11 стартап маань хоёр хэсэгт хуваагдан тайзан дээр пичээ танилцуулсан ба дунд нь багахан хэмжээний завсарлага авсан юм. Хөрөнгө оруулагчдад гуравхан минутад бизнесээ тайлбарлан, анхаарлыг нь татна гэдэг хэцүү даваа. Гэсэн ч стартапууд маань том тайзан дээр сандралгүй пичээ тавьж, хүсэл мөрөөдөлдөө хүрэх замаа ахин нэг шат ахиулав.  Демо өдрийн төгсгөлд 11 стартапад маань 138 хөрөнгө оруулах сонирхлыг хөрөнгө оруулагчдын зүгээс илэрхийлсэн. Тэгэхээр нэг стартап дундажаар 10 гаруй санал ирсэн гэсэн үг. Тиймээс Демо өдрийн гол зорилго биеллээ. Дараа дараачийн уулзалт, хэлцлүүдийг хийж, гэрээ үзэглэх торгон мөч бид бүгдийг хүлээж байна.

 

ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИД

Технологийн стартапуудын үнэ цэнийг ойлгодог, үр өгөөжийг нь хүртэх сонирхолтой шинэ үеийн 100 гаруй хөрөнгө оруулагчид хүрэлцэн ирсэн. Үүнд: Миг даатгал, Интелмайнд, NCD, Тесо зэрэг томоохон компаниуд болон Л.Огторгуй, Д.Билэгт, Б.Танан зэрэг энжел хөрөнгө оруулагчид багтаж байв. Демо өдрийн дараа олон хөрөнгө оруулагчидтай санал солилцсон бөгөөд “Инвескор Капитал” -ийн Гүйцэтгэх захирал Г.Уянгахишиг хэлэхдээ “Би хөрөнгө оруулалт хийхдээ гурван зүйлийг чухалд тооцдог. Нэгдүгээрт, Санаа. Дараа нь үүсгэн байгуулагчдын ур чадвар. Гуравт, Тэдний хүсэл тэмүүлэл. Энэ бүгдийг би өнөөдөр харж чадсан. Миний оролцож байсан Демо өдрийн арга хэмжээнүүдээс хамгийн шилдэг нь байлаа. Шиннэлэг, инновацлаг стартапуудын пичийг сонссондоо сэтгэл хангалуун буцаж байна” гэв. Эндээс үзэхэд, Хөрөнгө оруулагчдын технологийн стартапуудад хөрөнгө оруулах сонирхол нэмэгдсэн, хөрөнгө оруулалтын шинэ жишиг тогтож эхэлснийг илтгэнэ. Тиймээс Монголын стартапын экосистемийн бүх оролцогч талууд бүрдэн, хурдацтай хөгжиж, юникорн төрөх цаг улам л ойртсоор.

ДАРАА НЬ ЯАХ ВЭ?

МСтарс Хаб-ын анхны төгсөлт болж, 11 стартап маань дараагийн нислэгээ хийсэн тул бид хоёрдахь кохортоо хүлээн авах бэлтгэлдээ ханцуй шамлан орлоо. Тиймээс 5 сарын хугацаанд амжилтаа хурдасгаж, дараагийн шатны хөрөнгө оруулалт авах хүсэлтэй бүх стартапуудыг УРЬЖ БАЙНА. Бүртгэл 2022.03.18-нд хаагдах тул амжиж www.mstars.mn/apply линкээр бүртгүүлээрэй.

БАЯРЛАЛАА

Өнгөрсөн хугацаанд МСтарс Хаб нь Монголын стартапын экосистемийн гол холбогч болж, Дэмо өдрөө амжилттай зохион байгуулахад бусад оролцогч талуудын хүчин чармайлт, тус дэмжлэг хамгийн их нөлөөлсөн. Тиймээс бүгдэд нь талархал илэрхийлж байгааг хүлээн авна уу?

Юуны түрүүнд өөрсдийн мэдлэг туршлагаасаа хуваалцаж, үнэт цаг заваа зориулсан бүх менторууддаа талархал илэрхийлье.

Дөнгөж гараанаасаа хөдөлж буй стартапуудын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, өөрсдийн бүтээгдэхүүн, үйлчилгээг харамгүй бэлэглэсэн “М-Си-Эс Кока Кола”, “Телкоком”, “Интерактив”, “Скай Резорт”, “Сэтгэл судлалын үндэсний төв”, Toki, U point зэрэг бүх хамтрагч түншүүддээ баярлалаа.

Демо өдөр хүрэлцэн ирж, хөрөнгө оруулах сонирхлоо илэрхийлсэн бүх хөрөнгө оруулагчид болон бусад зочид, дэмжигчдэдээ баярлалаа.

Мэдээж стартапын экосистемийг хөгжүүлэгч, МСтарс Хаб-ын дэмжигч MCS Ventures-дээ талархаж байна.

Хамгийн сүүлд нь эрч хүчтэй, тэмүүлэл дүүрэн 11 старапдаа баярлалаа. Угтаа бол МСтарс Хаб ч өөрөө старап билээ. Тэгэхээр бидэнтэй анхны амжилттай түүхийг бичилцэж, үнэт туршлагыг бүтээлцсэн та бүхэндээ талархаад баршгүй.

 

Бид утга учиртай, урт удаан бизнесийн харилцааг эрхэмлэдэг

Гремиксийн энэ үгээс илүүгээр амжилтыг илэрхийлэх зүйл үгүй биз ээ. Амжилт холын хол мэт санагдаж, сэтгэл мухардах үед энэ номыг нээвэл “нээрэн л тийм дээ” гэж бодогдуулахаар олон хэсэг тааралдана. “Гол нь дуртай зүйлээ бид хийхдээ цаг зав, хүч хөдөлмөр гаргахаас эмээдэггүй, заримдаа цаг нар, хоол ундаа мартан явдаг тэр л чин хүсэл төрүүлэх өөрийн хөдөлгүүрийг дотроосоо нээх нь ирээдүйгээ тодорхойлох түлхүүр юм” гэж “Lead Mongolia” хөтөлбөрийн дэд захирал Д.Хулан бичжээ.

Гремиксийн энэ үгээс илүүгээр амжилтыг илэрхийлэх зүйл үгүй биз ээ. Амжилт холын хол мэт санагдаж, сэтгэл мухардах үед энэ номыг нээвэл “нээрэн л тийм дээ” гэж бодогдуулахаар олон хэсэг тааралдана. “Гол нь дуртай зүйлээ бид хийхдээ цаг зав, хүч хөдөлмөр гаргахаас эмээдэггүй, заримдаа цаг нар, хоол ундаа мартан явдаг тэр л чин хүсэл төрүүлэх өөрийн хөдөлгүүрийг дотроосоо нээх нь ирээдүйгээ тодорхойлох түлхүүр юм” гэж “Lead Mongolia” хөтөлбөрийн дэд захирал Д.Хулан бичжээ.

“Бид утга учиртай, урт удаан бизнесийн харилцааг эрхэмлэдэг”
M Stars

Номын нэгдүгээр хэсгээс салбар салбартаа амжилттай яваа хүмүүсийн амьдралын түүхийг уншиж болох бол хоёрдугаар хэсэгт алсын хараа, зорилгоо тодорхойлох, дадал зуршлын хүч, мэргэжлээ зөв сонгох, ЭЕШ-д үр дүнтэй бэлдэх, гадаад хэлний мэдлэгээ дээшлүүлэх, гадаад болон дотоодын тэтгэлэгт хамрагдах зэрэг сэдвээрх мэдээлэл, зөвлөгөө багтжээ.