MStars Hub

Түгээмэл асуултууд

Ерөнхий

MStars Hub гэж юу вэ?

Хөрөнгө оруулалтын өмнөх шатны стартапуудыг бизнесээ өргөжүүлэхэд шаардлагатай ур чадвар, мэдлэг болон үнэгүй оффисоор хангаж, хөрөнгө оруулалт авах боломжуудтай холбож өгөх, амжилтын хурдасгуур тавцан юм.

MStars Hub гэж нэрлэсний учир?

Бид стартапуудыг санаагаа хөгжүүлэхээс зах зээлд гаргах хүртэл замыг нь гэрэлтүүлэн, Монголын стартапын ертөнцийн одуудыг тодруулна гэсэн агуулгаар MStars гэж нэрлэсэн.

МStars Hub-ийг сонгох ёстой шалтгаан?

1. Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн GAN нэгдлийн хурдасгуур хөтөлбөрөөс суралцах боломжтой.
2. Олон жилийн мэдлэг, туршлагатай MCS группийн дэмжлэгийг авах боломжтой
3. GAN болон M Stars Hub -ийн хөнгөлөлт, хангамжуудыг авна
4. Шаардлагатай хөрөнгө оруулалтаа авахын тулд олон улсын болон Монголын хөрөнгө оруулагчидтай холбогдоно.
5. Дэлхийн 120 гаруй хотод тантай мөр зэрэгцэн хөгжиж яваа стартапуудтай харилцана.

MStars Hub-ийн мэдээллийг хаанаас олж авах вэ?

MStars Hub Фэйсбүүк, Инстаграм, Линкедин, Юүтүб зэрэг сошиал сувгуудыг дагаарай.

Хөтөлбөртэй холбоотой

Ямар салбарын стартапууд бүртгүүлж болох вэ?

Дижитал технологи дээр суурилсан бүхий л салбарын стартапууд нээлттэйгээр бүртгүүлж болно.

Хөтөлбөрт хамрагдсанаар юу сурах вэ?

Олон улсад баталгаажсан хөтөлбөрийн дагуу, Монголын зах зээлд амжилттай гарахад шаардлагатай бүхий л ур чадваруудыг сонгогдсон стартапуудад эзэмшүүлнэ.

Хөтөлбөрийн үргэлжлэх хугацаа?

Манай хурдасгуур хөтөлбөрийн үргэлжлэх хугацаа 5 сар.

2023 оны хаврын элсэлтэд хэдэн стартапыг сонгож авах вэ?

Нийт 10-12 стартапыг сонгон авч, хамтран ажиллана.

Бүртгэлтэй холбоотой

Хэрхэн бүртгүүлэх вэ?

Та ЭНД даран бүртгүүлнэ үү.

Хөтөлбөрт бүртгүүлэхэд тавигдах шаардлагууд?

-Бусдаас ялгарах үнэ цэн бүхий санаагаа олсон байх
-Багаа бүрдүүлсэн байх
-5 сарын хөтөлбөрт хамрагдах цаг завтай, боломжтой байх
-Стартап бизнес эхлэх зорилго, тэмүүлэлтэй байх

Бүртгэл хэзээ дуусах вэ?

Бүртгэл 2023 оны есдүгээр сарын 08-ний өдөр дуусна.

Сонгон шалгаруулалт хэдэн үе шаттай вэ?

1-р шат ЭНД дарж бүртгүүлэн, хүсэлтээ илгээнэ.
2-р шат Эхний шатанд тэнцсэн стартапын үүсгэн байгуулагчидтай ярицлага хийнэ.
3-р шат Хөтөлбөрт хамрагдах 10-12 багийг сонгож, гэрээ байгуулна.

Ямар түвшний стартапууд бүртгүүлэх боломжтой вэ?

Хөрөнгө оруулалтын өмнөх шатны стартапууд бүртгүүлэх боломжтой.

Бидэнд зөвхөн санаа л байна. Бүртгүүлж болох болов уу?

Таны санаа хэрэглэгчдийн асуудлыг шийдэж, амьдралын шинэ хэв маягийг бий болгох “түйвээгч” санаа мөн бол бүртгүүлж болно.

Манай стартап олон бүтээгдэхүүн үйлчилгээ, санаатай. Бүгдийг нь бүртгүүлж болох уу?

Бололгүй яахав. Бүтээгдэхүүн үйлчилгээ, санаа тус бүрийг тусад нь бүртгүүлж, хүсэлтээ илэрхийлэхийг зөвлөж байна.

Хөрөнгө оруулалттай холбоотой

Танай грантын хэмжээ хэд вэ?

Сонгогдсон стартапуудад 15-30 саяын тэтгэлэг/грант олгоно.

Хөрөнгө оруулалт авах боломжоор хангах эсэх?

Хөтөлбөрийн төгсгөлд MCS Ventures болон хөрөнгө оруулагчдаас шаардлагатай хөрөнгө оруулалтаа авах боломжийг олгоно.

Гадны хөрөнгө оруулагчидтай холбож өгөх үү?

MStars Hub нь GAN (Global Accelerator Network) нэгдлийн албан ёсны гишүүн учир олон улсын хөрөнгө оруулагчдын сүлжээнд хандах бүрэн боломжтой.

Манайх эхний хөрөнгө оруулалтаа авчихсан бол яах вэ?

Танайх эхний хөрөнгө оруулалт авсан байгаа ч нэмэлт хөрөнгө оруулалт авахаар төлөвлөж байгаа бол MStars Hub-ийн хөтөлбөрт бүртгүүлэх бүрэн боломжтой.

Хөрөнгө оруулалт авч чадахгүй бол яах вэ?

Хөтөлбөрийн төгсгөлд хөрөнгө оруулалт авч чадаагүй стартапуудын бизнес модель, пич/ найрааг дахин сайжруулж, хөрөнгө оруулагчидтай холбож өгнө.