“MStars Hub”-д сонгогдсон стартапууд олон улсын “GAN”-ийн сүлжээнд нэгдэнэ

Монголын стартапуудын амжилтанд хүрэх замыг товчлох зорилготойгоор байгуулагдсан “MStars Hub” нь олон улсын  “GAN” нэгдлийн албан ёсны гишүүн юм. Ингэснээр “MStars Hub” нь сонгогдсон стартапуудыг хурдасгуур хөтөлбөртөө хамруулан, дотоодын болон гадаадын 7000 гаруй шилдэг менторуудын тусламжтайгаар бизнесийг нь чиглүүлж, үйл ажиллагаагаа явуулахад зайлшгүй хэрэгцээтэй хөнгөлөлт, үйлчилгээний эрхүүдийг олгох юм. Үүгээр зогсохгүй стартапуудаа дэлхийн 120 хотод түр оффисоор хангах боломжтой боллоо.

Өнөөдрийн уулзалтаар “GAN” нэгдлийн зүгээс Монголын стартапууд олон улсын сүлжээнд нэвтэрч, бизнесийнхээ өсөлтөд шаардлагатай хөнгөлөлт, эрхүүдийг авах болсонд таатай байна гэдгээ илэрхийллээ.

Мөн нэмээд “MStars Hub”-ийн зүгээс М-Си-Эс групп болон бусад түнш байгууллагуудын үйлчилгээний эрх, хөнгөлөлтүүдийг сонгогдсон стартап бүртээ олгох болно.

 

# Hub
Олон улсын стартапын хурдасгуур хөтөлбөр МонголдM-Stars Hub нь MCS Ventures байгууллагын дэмжлэгтэй, GAN нийгэмлэгийн албан ёсны гишүүн юм. Тиймээс таныг дотоодын болон дэлхийн шилдэг бизнесүүд болон стартапуудтай хамтран ажиллах замыг тань бид товчилно.
Бид утга учиртай, урт удаан бизнесийн харилцааг эрхэмлэдэгДэлхийн болон дотоодын шилдэг туршлагатай түншүүд болон стартапуудтай хамтран ажиллах замыг товчилдог.
Бүртгэл сунгагдлааMStars Hub-ийн хурдасгуур хөтөлбөрийн бүртгэл 2021.08.22-нд дуусах байсныг сунгаж 2021.09.05-ныг дуустал хүсэлт хүлээн авахаар боллоо. Стартапуудын амжилтаа хурдасгах линк:www.mstarshub.mn/apply/