Invest in the future.

MStars Hub connects investors with the most promising startups to create …

Investor FAQ

Түгээмэл асуултууд

MStars Hub-н стартапууд дахь хувь эзэмшилтэй холбоотой

MStars Hub-нь стартапуудад хувь эзэмшдэг үү?

MStars Hub нь хөтөлбөрт оролцсон стартапуудад 10% эзэмшдэг.

Стартапд хөрөнгө оруулалт хийсэн тохиолдолд MStars Hub-н exit strategy юу байх вэ?

MStars Hub нь стартапуудыг сонгохдоо урт хугацаанд хамтран ажиллах боломжтой, өсөлтийн потенциалтай гэдэг шалгуураар сонгон авсан тул цаашид хөрөнгө оруулалтыг MCS Venture-н шугамаар нэмж хийх, бусад хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллах, мөн шаардлагатай гэж үзвэл компани дахь хувь эзэмшлээ бусад хөрөнгө оруулагчдад зах зээлийн үнэлгээний дагуу шилжүүлж болно.

MStars Hub-н rights-ууд юу юу байгаа вэ?

MStars Hub нь хувьцааг хөнгөлөлттэй үнээр худалдан авах эрхтэй бөгөөд энэ нь хөтөлбөрийн гэрээнд туссан байдаг.

Investing process-той холбоотой

Стартапуудтай хэзээнээс уулзаж мэдээлэл авах боломжтой вэ?

Demo day-ээс өмнө МСтарс Хабаас мэдээлэл өгөх болно.

Үнэлгээг хэрхэн гаргасан бэ? MStars-н зүгээс ямар байдлаар оролцсон бэ?

Үнэлгээг стартапууд өөрсдөө тогтоосон бөгөөд MStars Hub-н зүгээс үнэлгээ болон хөрөнгө оруулалтын үндсэн зарчмуудыг хөтөлбөрийн хүрээнд тайлбарлаж хүргэсэн байгаа.

DD болон нарийвчласан мэдээллийг хэзээ солилцох боломжтой вэ?

DemoDay-н дараа DD болон нарийвчласан мэдээллийг шууд солилцож болох бөгөөд үүнд MStars Hub-н зүгээс дэмжлэг үзүүлэх боломжтой.

Хөрөнгө оруулалтын шийдвэрийг гаргах хугацаа гэж бий юу?

Хэрэв тухайн стартап нь нэгээс дээш хөрөнгө оруулагчаас санал хүлээн авсан бол аль болох богино хугацаанд хөрөнгө оруулалтын саналуудаа солилцохыг санал болгож байна.

Investing төрөл, хэлбэртэй холбоотой

Стартапд хувьцаа эзэмшихээс бусад байдлаар хөрөнгө оруулж болох эсэх

Хөрөнгө оруулалтын бүх хэлбэр нээлттэй байгаа.

Санхүүжилтийн хэлбэрүүд

Санхүүжилтийн хэлбэрүүдийг хөрөнгө оруулалтын гэрээн дээр тусган хэрэгжүүлэх боломжтой.

Startup-уудтай холбоотой

Компанийн санхүүгийн тайлангууд гардаг уу?

Стартапын төвшин, хэмжээнээсээ хамаарч (борлуулалт, маркетинг, багийн хэмжээ, үүсгэн байгуулсан хугацаа г.м) санхүүгийн тайлан гарсан байж болно. Зарим стартапуудын хувьд хөтөлбөрийн хугацаанд үүсгэн байгуулагдсан байдаг тул эхлэлийн тайлан эсвэл хамгийн эхний санхүүгийн тайлан гарсан байх боломжтой.

Хувьцаа эзэмшигчдийн хурал болсон уу?

MStars Hub-д элссэнээс хойш хувьцаа эзэмшигчдийн хуралтай дүйцэхүйц хурал дор хаяж 2 удаа болсон – Хөтөлбөрийн эхэнд “Strategy alignment meeting” уулзалтаар тухайн стартапын бизнес модель, стратегийг хэлэлцэж шаардлагатай бол pivot хийх боломжоор хангасан бол хөтөлбөрийн төгсгөлд “Result Delivery meeting”-р хөтөлбөрийн туршид гаргасан үр дүнгүүдээ танилцуулсан.

Татвар, НӨАТ төлөгч болсон эсэх талаар

Үйл ажиллагааны төрөл, хэмжээнээс хамаарч зарим стартапууд НӨАТ төлөгч болсон байгаа.

Values& ESG

ESG-тэй холбоотой ямар нэгэн prefence эсвэл тунхагласан зорилтууд бий эсэх?

МСтарс Хаб-н хөтөлбөрт хамрагдаж байгаа стартапууд нь ESG-н үнэт зүйлсийг ойлгож байгаа бөгөөд хөрөнгө оруулагчийн энэ талаарх бодлого чиглэлтэй нийцүүлэн нарийвчлан ажиллах боломжтой.

Contact info

Цаашид стартапуудтай мэдээлэл солилцохдоо хэрхэн, ямар сувгуудаар харилцах боломжтой вэ?

МСтарс Хаб-аар дамжуулж эсвэл стартап үүсгэн байгуулагчтай нь шууд холбоо тогтоож болно.

Хөрөнгө оруулагчаар бүртгүүлэх

This is custom heading element