БИДНИЙ ТУХАЙ

Бид юу хийдэг вэ?

Олон улсад баталгаажсан тусгай хөтөлбөрийн дагуу стартапуудыг эх үүсвэрүүдээр хангаж, чадамжийг нь нэмэгдүүлэн богино хугацаанд өсөлтийг хурдасгана.

Дэлгэрэнгүй
12 Стартап
280 Цагийн менторшип
15-30 сая Тэтгэлэг/грант

MStars Hub

Бид хэнийг хайж байгаа вэ?

MStars Hub нь амьдралын шинэ хэв маягийг бий болгох,  дижитал технологид суурилсан бүтээгдэхүүн үйлчилгээтэй, хөрөнгө оруулалтын өмнөх шатны стартапуудыг хайж байна.

Стартапаа дараачийн шатанд гаргах уу?

Тэгьеээ

Бидэнтэй нэгдсэнээр танд
ямар давуу тал үүсэх вэ?

01

Энтрепренерийн ур чадварыг хөгжүүлэх мастерклассууд

Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мастерклассууд нь стартапуудыг эхлэх, өсөлтөөс өргөжих болон зах зээлд нэвтрэх зэрэг бизнесийн мөчлөг бүрт шаардагдах чадварыг хөгжүүлнэ.

02

Зөвхөн танай стартапыг чиглүүлэх менторууд

Бизнесийн уналт, босолтыг тойрч биш давж гарсан гаднын 7000+, дотоодын 60+ шилдэг менторууд 1:1 зарчмаар стартапуудыг дараагийн шатанд гарахад зөвлөнө.

03

Олон улсын болон дотоодын сүлжээнд нэгдэх боломж

MStars Hub нь MCS Ventures байгууллагын дэмжлэгтэй, дэлхийд танигдсан GAN (Global Accelerator Network) нэгдлийн албан ёсны гишүүн юм. Тиймээс дотоодын болон гаднын шилдэг корпораци, стартапуудтай хамтран ажиллах замыг бид товчилно.

04

Стартапын өсөлтийг хурдасгах онцгой эрх болон хөнгөлөлтүүд

Сонгогдсон стартап бүрт GAN болон хамтрагч түншүүдийн бүтээгдэхүүн, үйлчилгээний хөнгөлөлт, эрхүүдийг олгоно.

05

Шаардлагатай хөрөнгө оруулалтаа авах боломж

Хөтөлбөрийн төгсгөлд гаднын болон дотоодын хөрөнгө оруулагчдаас хөрөнгө оруулалт авахад нь бид холбож, тусална.

06

Хотын төвд байрлах тохилог оффис

Стартапуудыг хүсэл мөрөөдлийнхөө төлөө 24/7 ажиллах тав тухтай, орчин үеийн оффисоор хангана.

MStars Hub

Менторууд

Олон улсад болон дотоодод хүлээн зөвшөөрөгдсөн менторууд стартапуудыг амжилтад хүрэхэд зөвлөж, чиглүүлнэ.

MStars Hub

Хамтрагч байгууллагууд

Дэлхийд танигдсан GAN нэгдэл, Монголын MCS групп болон бусад шилдэг түншүүдийн туршлагаас суралцаж, тэдний сүлжээнд нэгдэх боломжтой.